Пхеньян Японы газар нутгийг давуулан пуужин харвалаа

Сэтгүүлчийн үг

Умард Солонгос баасан гарагийн  өглөө Японы хойд нутгийг давуулан Номхон руу далай руу баллистик пуужин харвалаа гэж Японы “Эн-Эч-Кэй” телевиз мэдээлээ. Энэхүү пуужин Хоккайдо арлын дээгүүр нисэн өнгөрчээ.

Энэ пуужин нь Токиогийн цагаар өглөөний 7:16 цагт Японы Хоккайдо арлын Эримо хотоос 2000 км зайтай орших усанд унажээ.

 Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгос уг пуужинг нийслэл Пхеньян хотоос холгүй орших Сунань хотоос орон нутгийн цагаар 6:57 цагт харважээ.

 Харин Өмнөд Солонгосын армийн мэдэгдсэнээр, Умард Солонгосын пуужин 770 км-ийн өндөрт хүрч, 3700 гаруй км зам туулсан бололтой

Пентагон энэ пуужинг дунд тусгалын байсан хэмээн тодотгожээ.

Эх сурвалж: NHK



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?