Нэйл Сакер: Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан

Сэтгүүлчийн үг

Сүүлийн хэдэн өдрүүдэд ОУВС-ийн хөтөлбөртэй холбоотой мэдээ, мэдээллүүд зарим өдөр тутмын сонин, цахим сайтуудад нийтлэгдэж байна.

Товчхондоо, "Засгийн газрыг өнгөрсөн долоо хоногт огцруулсантай холбогдуулан Олон Улсын Валютын Сан Монгол Улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдээд байна. Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер:

"Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа эдийн засгийн боломж болон бодлогын асуудлаар зөвлөлдөнө. Шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно" гэж цахим шуудангаар мэдээлжээ.

Нэйл Сакерийн ярилцлагыг тун удахгүй бүрэн эхээр нь хүргэх болно.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?