Танилц энэ бол IPhone X

Сэтгүүлчийн үг

 IPhone-ын шинэ загваруудыг танилцуулах албан ёсны нээлтийн арга хэмжээ Монголын цагаар 13-ны шөнө 01.00 цагт боллоо. Аpple компани 10 жилийн ойн хүрээндээ IPhone 8, IPhone 8 Plus болон хамгийн дээд загвар гэж нэрлэсэн  IPhone X хэмээх гурван төрлийн шинэ загваруудаа танилцуулах арга хэмжээ болсон юм. Бид энэ удаагийн мэдээллээр шинэ загварын IPhone X-ын давуу талыг танилцуулж байна.                                              

IPhone X дизайн:

  • Утасгүй цэнэглэх боломжийг олгодог шинэ шилэн дизайн
  • Том дэлгэц, гэхдээ Plus утаснаас жижиг
  • IPhone Plus утаснаас илүү хялбар барих боломжтой
  • Усанд тэсвэртэй  бөгөөд зөвхөн хоёр өнгөөр худалдаанд гарна. 

IPhone X дэлгэц:

  • Vibrant 5.8-inch AMOLED дэлгэцтэй
  • Apple-ийн шинэ "Super Retina Display"Quad HD + дэлгэц нь 2436 x 1125 нягтралтай

AirPower-тай утасгүй цэнэглэх

  • Apple AirPower дэвсгэр нь олон төхөөрөмжийг зэрэг цэнэглэх боломжтой
  • iPhone X-ийг нь одоо байгаа Qi цэнэглэгчээр цэнэглэж болно

“Home” товч байхгүй

  • Хүрээгүй дизайн нь “Home” товчийг байхгүй болгосон. 
  • Нүүр хуудас руу буцахын тулд нээлттэй аппликейшнийг дээш нь татхад л хангалттай. 
  • “Control Center” нэвтэрхийн тулд дээд булангаас доош нь татна. 

Та iPhone X дээр дарах боломжтой товчийг олохгүй. Apple-ийн бүх дэлгэцийн дизайн нь түүнд зориулсан зай эсвэл хурууны хээ мэдрэгч байхгүй юм.

Ямар ч товч, Touch ID байхгүй болсон нь IPhone-ийг удаан хугацаагаар ашигласан хүмүүсд хамгийн том өөрчилт болох юмаа.

Face ID нь Touch ID-г орлоно

  • Утасны түгжээгээ тайлахдаа утас руу харахад л хангалттай.
  • Хурууны хээ мэдрэгчээс илүү аюулгүй, баталгаатай.
  • Apple Pay-д бас ашиглаж болно.

Apple-ийн хэлснээр IPhone-ийн нүүрэн талд 7 мегапиксел TrueDepth камер, олон мэдрэгчтэй (хэт улаан туяаны аппарат, цэгийн проектор гэх мэт) зүйлсийг ашиглан хүний нүүрний гадаргыг бичиж авдаг. Тэр ч бүү хэл энэ нь харанхуйд хүртэл ажилладаг.

Apple нь Samsung S8 болон 8 дээр асуудал болж байсан зургаар түгжээ тайлах асуудал байхгүй гэж мэдэгджээ. Уг компани нь Холливудын маск үйлдвэрлигчидтэй хамтран ажиллаж сүүлийн үеийн хакеруудаас таны шинэ IPhone X-руу нэвтэрхээс урьдчилан сэргийлжээ.

iPhone X хос линз камер

  • Шинэчилсэн 12MP хос линз камер
  • Telephoto OIS линз
  • Хөргийн горим нь хөрөг гэрэлтүүлэгтэй болсноор та өөрийн хөрөг зургийг студид авхуулсан мэт болгох боломжтой болжээ

Apple-ийн маш гайхалтай тоноглогдсон TrueDepth камер

  • 7MP урд талын камер нь Portrait Mode Selfie авах чадвартай.
  • True Depth нүүрний гадаргыг бичих мэдрэгчтэй байдаг.

Animoji

  • Мэдээж emoji-тай таны сэтгэл хөдлөлийг хослуулна
  • Таны нүүрний хөдөлгөөнийг яг нарийн бичиж авна.
  • Snapchat маскын илүү дэвшилтэт хувилбарууд шиг.

iPhone X үзүүлэлтүүд

  • Өндөр үзүүлэлттэй цөмийн тоог хоёр дахин нэмэгдүүлсэн.
  • 3D тоглоом болон АР-д илүү их хүч чадал өгдөг.

Apple компани iPhone X-тэй шинэ A11 Bionic chipset-г дебют хийсэн ба зургаан цөмт процессор нь хамгийн сүүлийн үеийн 3D тоглоом, AR технологийг илүү сайн ажиллахад туслах юм.

iPhone X батерей

  • Өнгөрсөн жилийн iPhone 7-ээс хоёр цаг илүү удаан цэнэгээ барина. 
  • Эхлээд хурдан цэнэглэх iPhone: 30 минутанд 50% цэнэглэнэ

Энэ нь хэрэглээнээс хамаарч бүхэл өдрийн турш ажиллах цэнэгтэй болно. Та iOS 11-д бага хүчин чадлын горимоор цэнэгний хэрэглээг сунгаж болно.

Augmented Reality онцлог

  • Apple компани дэлхийн хамгийн том AR экосистемийг бий болгожээ.
  • Шинэ демо iOS 11-тэй хамт гарна.
  • Тэр ч байтугай хуучин төхөөрөмж дээр ажилах боломжтой. (A9 чип ба түүнээс дээш)

iOS 11 бета нь таны ертөнцийг виртуал тоглох талбай болгон хувиргасан бөгөөд та iPhone эсвэл iPad-ээр хоосон ширээ хараад дижитал объект үүсгэдэг тоглоомуудтай болсон.

IPhone X үнэ

64GB iPhone X: 999 ам. доллар, 999 фунт,

256GB iPhone X: 1,149 ам. доллар, 1,149 фунт



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    гоё утас бн өө. Даанч мөнгө алга

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?