“Монголын нууц товчоо”-г 108 метр эсгийн дээр урлажээ

Сэтгүүлчийн үг

Эсгий зээгт ширмэлээр “Монголын нууц товчоо”-г урласан бүтээлийг өнөөдөр Сүхбаатарын талбайд олон нийтэд танилцууллаа.

108 метрийн урттай эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г урлахад хоёр жилийн хугацаа зарцуулжээ. Энэхүү бүтээлийг урлахад 21 аймгийн урлаач, үйлчин болон ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз тэргүүтэй Монгол туургатны 28 ястны урчууд оролцсон байна.

Эсгий зээгт ширмэл нь Хүннүгийн үеэс эхлэн өвлөгдөж ирсэн соёлын үнэт өв юм. Уг бүтээлийг бүтээх явцад 4000 гаруй хүн зээглэн ширэх оёдлыг сурсан байна. Өөрөөр хэлбэл мартагдах шахсан гар урлалын соёлын биет бус өвийг энэ тооны хүмүүст өвлүүлэх ажил давхар хийгджээ.

108 метрийн урттай эсгийн дээр “Монгол нууц товчоо”-г зээглэн ширэх оёдлоор урласан уг бүтээлийг 24 ханатай Монгол гэрт байрлуулах юм. Мөн Геннисийн амжилтад бүртгүүлэхээр төлөвлөсөн байна. “Монголын нууц товчоо”-г эсгийн дээр урлах санаачлагыг Хэнтий аймгийн иргэн Д.Нэргүй, Ж.Нарантуяа нар анх гаргасан байна. Д.Нэргүй, Ж.Нарантуяа нар нь нэг гэр бүлийн хоёр өнөөдөр тэдний хөдөлмөр, санаачлагыг үнэлж Монгол улсын соёлын тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнасан юм.  

“Монголын нууц товчоо”-г эсгий зээгт ширмэл дээр урлахад 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?