УИХ-ын гишүүн Д.Гантулгын холбогдсон хүчингийн хэргийг хаахаар болжээ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийн мэдээлэл анх гарсан. Тодруулбал, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Наранзаяа нь бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, уг гомдол мэдээллийг тус хэлтсээс шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийг Ч.Наранзаяа эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаад нэмэлт нотлох баримт цуглуулж, шалгах шаардлагатай гэж үзэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Гэтэл энэхүү хэргийг УЕПГ хянаж үзээд УИХ-ын гишүүн Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаахаар болсон талаар мэдээлэл гарч эхэллээ. Гэмт хэрэг хийгээгүй юм бол УИХ-ын гишүүн Д.Гантулга яагаад хохирогч гэх Ч.Наранзаяад удаа дараа мөнгө өгч, гомдолоо татчих хэмээн гуйж, шаардаж байсан бэ.

Энэ талаар хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа хэлэхдээ “Д.Гантулга сонгууль дуустал элдэв хэл ам гаргахгүй байж бай. Сонгуулийн дараа тохиръё гэж хэлсэн. Би ч итгэсэн. Тохироод дуугүй өнгөрье гэж бодсон. Яагаад гэхээр ийм бузар хэргийн талаар ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө мэдэгдэхгүй дараад өнгөрье л гэж бодсоноос тэр. Яг үнэнийг хэлье. Д.Гантулга “Гурван гал” эмнэлэгт надтай уулзахаар орж ирээд ширээн дээр 20 сая төгрөг тавьчихаад гараад явсан. Тиймээс тухайн үед сонгуулийн өмнө ийм зүйл яриад яах вэ гэж дүүтэйгээ яриад хэсэг зуур толгойгоо амрахаараа найзуудтайгаа Хөвсгөл яваад ирсэн. Гэтэл намайг ирэхэд цагдаа болон шүх шинжлигээнийхэн нотлох баримтууд болон камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгачихсан байсан” хэмээн хэлсэн байдаг.

Гэтэл тус хэргийг хуулийн байгууллага шалгаж үзээд хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хаахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    turiin indrees ter hyn chin tyrsiikee umsuud garsan gej helee bizdee tiim uchraas yav ch zygeer orhij bolohgyi iim ichgevtertei yum yarchihaad yaj ih hurald suuj chadaj bna aa.turiin ner hynd gej baihgyi bolloo.ee hairan turiin min ner hynd ingej iim neg uhaan muutai zaluugaas bolj hugargah gej dee.hariutslaga tootsoj chaddaggyi yum bol mongo togrog avchihsan yum bol yadaj ih hurlaas zailuulj yjdee

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?