ОУВС Монгол Улсад оруулах санхүүжилтээ хойшлууллаа

Сэтгүүлчийн үг

Засгийн газраа тогтвортой ажиллуулаагүйн төлөөх шангаа монголчууд эдийн засгаараа төлөх болж байна. Засаг огцорсны дараа Монгол Улсын бондын үнэ ханш унасан. Тэрчлэн Монголыг  зорихоор бэлдэж байсан хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орчихоод байгаа. Хэрэв энэ бүхнийг эдийн засгийн утгаар тэр дундаа мөнгөн дүнгээр илэрхийлбэл ямаршуухан тоо хэмжээ гарахыг хэлж чадахгүй нь. Ямартай ч энэ бол Монгол Улсад учирч буй бодит  хор хохирол. Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй.  Засгаа огцруулсан Хүрэлсүхтэнгүүд  өөрсдийнхөө үйлдлээр улсынхаа эдийн засагт гарзын үүд хаалгыг нь нээчихээд гэмгүй царайлан албан тушаал зүүдэлж яваа.  Манай эрх зүйн орчин ийм л байна.

Засаг огцорсны араас өнөөдөр дуулдаж буй таагүй мэдээ гэвэл ОУВС-тай холбогдож байна. Тодруулбал, ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа Монголбанкинд мэдэгджээ.

 Уг нь ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх  байсан ч Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ийнхүү хугацааг хойшлуулахаар болсон байна.

ОУВСийн хөтөлбөрт хамрагдснаар  5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр  болсон.  

Шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа учир тус сангаас ийнхүү манай улстай хойшид хэрхэн хамтран ажиллах байр сууриа дахин харж үзэхээр болж байгаа бололтой.

Тэд манай улсад дараагийн шатанд олгохоор төлөвлөж байсан санхүүжилтээ хойшлуулах болсон нь Монгол Улсын талаархи  таагүй дохио сануулга болж байгаа нь эргэлзээгүй.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    Төр засаг нь тогтворгүй болохоор балай юм аа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?