Apple-ын 999 долларын үнэтэй iphone арав загвар арваннэгдүгээр сард худалдаанд гарна

Сэтгүүлчийн үг

Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ Калифорнийн Купертино дахь Стив Жобсын нэрэмжит театрт болж, таван шинэ бүтээгдэхүүн танилцууллаа.

Тодруулбал, тэд өчигдөр орой iPhone 8 ба iPhone 8 Plus, дээд зэрэглэлийн iPhone X, 4G Apple Watch, 4K нарийвчлалтай дүрс гаргах Apple TV-г танилцуулсан юм .

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан Apple-ын жил бүр шинэчлэн сайжруулж гаргадаг загварууд болох iPhone 8 ба iPhone 8 Plus загварууд цоо шинэ “тархи”-тай болсныг онцолсон юм.

Тодруулбал, Apple-ын A11 бионик чип хэмээн нэрлэсэн шинэ чиптэй, шинэ камертай бөгөөд утасгүй цэнэглэх боломжтой болсон байна. iPhone 8 загварын хувьд  64GB болон 256GB хэмжээтэй хоёр хувилбартай байх бөгөөд 699 ам. доллароос эхлэх бол iPhone 8 Plus загвар нь 799 ам. доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарах аж.

Үндсэн товчлуур байхгүй болсон учраас таны нүүр царайг таньж, цоожийг нээнэ

Харин  iPhone X буюу iPhone арав загварын тухайд хийц загвар, техник үзүүлэлт, хэрэглээ гээд дотоод, гадаад бүх талаасаа онцгой, Нүүр ба ар тал нь зурагддаггүй шилээр хийгдсэн, бүх талаараа сайн чанарын зэвэрдэггүй ган хүрээтэй өвөрмөц бүтээл болсон аж. Тухайлбал, 5,8 инчийн хэмжээтэй 2436х1125 харьцаатай OLED дэлгэц нь 458 ppi нягттай, үндсэн товчлуур байхгүй болсон учраас таны нүүр царайг таньж, цоожийг нээх юм байна. Мөн эможиг эрс шинэчилж "Animoji" буюу хөдөлгөөнт дүрс болгожээ. Ингэснээр хэрэглэгч өөрийн царайгаар Animoji-г удирдаж чадах аж.

Нүүрэн хэсэгт бүхэлдээ дэлгэц байрласан. Ямар ч товчлуур байхгүй. Дээд ирмэг дагуу зөвхөн камер, микрофон, яригч гээд бүх мэдрэгчийг суурилуулжээ.

 iPhone-ыг зах зээлд нэвтрүүлсний 10 жилийн ойд зориулсан тусгай загвар болох Харин  iPhone X буюу iPhone арав загвар нь аравдугаар сарын 27-ны өдрөөс урьдчилсан захиалга авч эхлэх бөгөөд арван нэгдүгээр сарын 3-ны өдөр хэрэглэгчдийн гарт хүрч эхлэх юм байна. Үнийн хувьд 999 ам. доллароос эхлэх юм байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?