Америкийн хоёр ихэр цамхагийг 2 онгоцоор мөргөсөн хар өдөр

Сэтгүүлчийн үг

Дэлхийн түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн хар мягмар гараг буюу есдүгээр сарын 11-ний террорист халдлага болсноос хойш 16 жил өнгөрч байна. Одоогоос яг 16 жилийн өмнө буюу 2001 оны 9 сарын 11-ний өглөө 8:47 минутанд Америкийн хоёр ихэр цамхагийг террористийн бүлгэм 2 онгоцоор мөргөж, АНУ-ын 2966 жирийн иргэд болон 19 террорист амь үрэгдсэн хар өдөр болсон билээ. Энэ өдөр 3 халдлага болж, 2996 хүний амь эрсдэж, 6000 гаруй хүн шархдаж, 10 тэрбум долларын эд материалын хохирол учирч, нийт 3 триллион долларын сүйрэл авчирч байсан түүхтэй. Террорист халдлагад өртсөн Ныо-Йоркийн худалдааны ихэр цамхгийн суурин дээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолбор, музейг байгуулсан байдаг. Мөн энэ өдрийг америкчууд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний залбирлын өдөр болгож жил бүр гашуудаж өнгөрүүлдэг юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?