Элэгний шинжилгээ, оношилгоо үнэ төлбөргүй хийж байна

Сэтгүүлчийн үг

Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр болон Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи веритас” эмчилгээ оношилгооны төв 2017 оны 9-р сарын 7-ны өдрөөс 10-р сарын 7-ны өдөр хүртэл элэгний шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийж эхэллээ. Тодруулбал элэгний үйл ажиллагааны гол үзүүлэлт болох Алат, Асатын шинжилгээг үнэгүй хийх юм.

“Хаппи веритас” оношилгооны төв нь анх 2008 онд “Хаппи веритас” элэгний төв лаборатори нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2010 оноос оношилгоо, эмчилгээний төв болж өргөжсөн. Элэгний оношилгоо, эмчилгээний салбарт сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага юм.

Элэгний шинжилгээ, оношилгоог нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй хийх энэхүү аянд бүх насны иргэд хамрагдах боломжтой юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?