Д.Отгондалай 3 үе илүүрхсэн ч ялагдлаа

Сэтгүүлчийн үг

 Германы Ханбург хотод сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медалийн төлөөх тулаан урд шөнө болов. Энэ давааны 60 кг-ын жинд "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай маань дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй, "Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт Францын Софиан Омияд ялагдсанаар хүрэл медаль дээр буулаа. Тэд жилийн өмнө "Рио-2016" олимпийн наадмын яг энэ даваанд таарч, Франц эр ялж байв. Д.Отгондалай Франц эрийг нүдсэн ч ялагдав

Даагаа нэхэх тулаанд манай тамирчин Софианыг гурван үе нүдэж, илэрхий илүү тулалдсан ч шүүгчид ялалтыг нөгөө талд заасан юм. Тус жингийн аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч Кубын Лазаро Элварес, Францын Софиан Омия нар хүч үзэхээр боллоо. Ийнхүү Монголын ширэн бээлийтнүүд хоёр жил тутамд болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ нэг хүрэл, гурван шагналт байрт орсон амжилтаар үдэж байна. Д.Отгондалай гавьяат маань боксын ДАШТ-ээс Монголын арав дахь медалийг авчирсан бөгөөд олимп, дэлхийн хос медальтай тав дахь Монгол боксчин болж байгаа юм.  

eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?