Монголын дөрвөн боксчин ДАШТ-ий шилдэг наймд шалгарчээ

Сэтгүүлчийн үг

Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий шилдэг наймд Монголын дөрвөн боксчин хамтдаа шалгарч нэгэн түүхийг бичлээ.

Монголын дөрвөн боксчин энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөх дөрвүүлээ медалийн төлөө өрсөлдөх буюу 100 хувийн амжилттай оролцож байна хэмээн АЙБА буюу Олон улсын боксын холбооны сайтад онцолжээ.

49кг: ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөсөн. Улмаар Туркийн Унлу Мухаммедтай гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн 5-0 оноогоор ялалтаа авсан. Наймдугаар сарын 29-ний үдээс хойш Риогийн олимпын мөнгөн медальт Колумбийн Мартинес Ривас Юрбергентэй дэлхийн аваргын медалийн төлөө тулалдана.

60кг: Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай эхний тойрогтоо гоц мөргөсөн. Урд шөнө эхний тоглолтоо Израйлын Павел Ишченкотой хийж 5:0 ялснаар шилдэг наймд шалгарлаа. Хагас шигшээд үлдэх тулаанд Кабрера Луйстай өнөөдөр үдээс хойш хүч үзнэ.

64кг: ОУХМ Б.Чинзориг эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Унгарын Ковач Ричардтай тулалдаж 5:0 илт давуугаар ялсан. Хагас шигшээ цаашлаад медалийн төлөө өрсөлдөх тоглолтоо Европын аварга цолтойгоор дэлхийн аваргад өрсөлдөж буй Армяны Ховханис Бачковтой өнөөдөр хийнэ.

69кг: Монголын баг тамирчдын салхийг хагалан эрэгтэйчүүдийн 69кг-д ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тулаанаа хийлээ. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа. Наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хүч үзэж 4:1 ялсан. Дараагийн учраа эзэн орны боксчин Абасс Бараутай наймдугаар сарын 29-нд үдээс хойш тоглоно.

Өнөөдөр медалийн төлөө тулаанууд манай цагаар 21:00-ээс, 01:00 цагаас, 31-нд хагас шигшээ тоглолтууд манай цагаар 00:00 цагаас, 01-нд хагас шигшээ тоглолтууд манай цагаар 00:00 цагаас, 02-нд шигшээ тоглолтууд манай цагаар 00:00 цагаас тус тус болно



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?