Мөндөр орж 80см хунгар үүсгэжээ

Сэтгүүлчийн үг

Хөвсгөл аймгийн Рашаант сумын  Дөрөө цагаан нуурын баруун хэсэг буюу Архангай   аймгийн Асгат түрүү хэмээх газар наймдугаар сарын 17-ны оройн 21-22 цагийн үед 30 минут орчим үргэлжилсэн мөндөр орж 80 см хунгар үүсгэн үер буусан байгалийн  онц аюултай үзэгдэл болжээ.  

Байгалийн онц аюултай үзэгдэл болсон энэ үед Рашаант сумын отроор явж байсан 2 өрхийн 200 гаруй толгой мал үерт автаж нуурт орж үхсэн тул сумын Засаг даргын тамгын газрын хамт олон багийн Засаг дарга нар, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж нуурт орсон малыг гаргаж, сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор нуурт орсон малын сэг зэмийг гаргаж дуусаагүй байгаа ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?