Ш.Алтанбагана дэлхийн цагдаагийн олимпийн рекордыг эвдлээ

Сэтгүүлчийн үг

"Дэлхийн цагдаагийн олимп"-ийн наадамд монголын баг тамирчид амжилттай өрсөлдсөөр байна. Хүчний гурван төрөлт буюу паурлифтингийн шигшээ багийн тамирчдаас дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Шаравдоржийн Алтанбагана ээлжит түрүүгээ дахин авлаа.

Тэрбээр өөрийн жиндээ 212.5 кг шахаж, 270 кг газраас татаж, нийлбэр өргөлтөөр 482.5 кг-ийг өргөж цагдаагийн Олимпийн гурван шинэ рекорд тогтоосон юм. Ингэснээр тэрбээр тус тэмцээний хоёр дахь алтан медалиа аваад байна. Өмнө нь Ш. Алтанбагана хэвтээ шахалтын төрөлд 200 кг-ыг шахаж түрүүлсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Argagyil ih ezen Chingis haanii yr sad yum daa amjilt hysie.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?