Толгойтын зам засварын ажил 90 хувьтай байна

Сэтгүүлчийн үг

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 90 хувьтай байгаа аж. Одоогийн байдлаар 36.75 болон 48.75 метр урт төмөр бетон гүүрүүд ашиглалтад орсон бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 21-р хорооллын уулзварын гэрлэн дохионоос “МТ” шатахуун түгээх станцын урд талын гүүр хүртэлх хэсгийн хучилт хийгдэж дууссан байна. Мөн явган хүний замын ажил  дуусах шатандаа оржээ.

Нийт 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ерөнхий гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК, туслан гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байна.

Тус замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Тотал инж” ХХК-ийн хамт олон замын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусч ашиглалтад орно гэв. Энэ чиглэлд ойролцоогоор 80 орчим мянган иргэн амьдардаг гэсэн судалгаа бий. Ойрын 30 жил засвар хийгдээгүй энэ зам ийнхүү шинэчлэгдэж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?