УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа хөөгджээ

Сэтгүүлчийн үг

МАХН-ын УИХ дахь цорын ганц төлөөлөл болсон О.Баасанхүү гишүүн намаасаа хөөгджээ. Энэ талаар МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.  

“10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” гэж бичиж дор нь О.Баасанхүү гишүүний зургийг байршуулжээ.

О.Баасанхүү гишүүн өнөөдөр 11.30 цагаас өөрийн феийсбүүк хуудсаараа шууд бичлэг хийн тайлбар өгч, байр сууриа илэрхийлнэ хэмээн туслах нь мэдэгдсэн юм. 

Эх сурвалж:eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?