III, IV хороололд халуун усны хязгаарлалт үргэлжилж байна

Сэтгүүлчийн үг

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК энэ оны засварын ажлыг хэсэгчлэн хийж буй. Хуваарийн дагуу дулааны шугамыг шинэчлэн солих ажил үргэлжилж байна. Засварын ажил тав хоног үргэлжилж буй бөгөөд ирэх есдүгээр сарын 8-ны өдөр дуусах аж.

Одоогоор III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчмоор засварын ажлыг хийхтэй холбогдуулан дээрх орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаад буй.

Халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулъя.

VIII.07 - VIII.11 - III, IV хороолол, Гандантэгчилэн хийд орчим
VIII.14 - VIII.18 - ХӨСҮТ, Зүүнхүрээ хотхон, Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр, Бридж групп, Цэргийн музей, XV хорооллын ДДТ13, 14-с хангагддаг хэрэглэгчид, II эмнэлэг, Английн Элчин сайдын яамны орчим
VIII.21 - VIII.25 - Эрэл групп, Гоёо ХХК, Автобус1, Эрчим хүчний яам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХК, Төмөр замын эмнэлэг, II хороолол, Төмөр зам орчим
VIII.22 - VIII.26 - Шөнийн зах, Нарантуул зах, ахмадын хороолол, Баянзүрх дүүрэг, Батлан хамгаалахын яам, СОС хотхон, XVI хороолол, Батлан хамгаалахын их сургууль орчим
IX.04 - IX.08 - Бага тойруу, Цэцэг төв, Засгийн газрын 12 дугаар байр, тавдугаар сургууль, МУИС, ШУТИС, 64 дүгээр дэлгүүр, Спортын төв ордон, УБИС, I эмнэлэг, СЭЗДС, Баянзүрх зах орчмоор засварын ажил болох юм байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Soongo [150.129.140.xxx]

    Жил болгон ингэж халуун ус тасалж өврийн бэлтгэл гэх юмаа хийх юм даа, манайхаас өөр хаана ч ингэж халуун усаа тасалдаггүй шүү, сурч болдоггүй юм уу, ядаргаа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?