Сэлэнгэ аймаг түймэртэй байна

Сэтгүүлчийн үг

Сэлэнгэ аймгийн хэмжээнд тулгамдаж асуудал бол ой хээрийн түймэр юм. Тус аймгийн хэмжээнд  энэ сарын 3-ны байдлаар нийт найман түймэр асч хоёр түймэр цурманд оруулаад байсан юм.

Тодруулбал, манай сурвалжлах групп Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт ажиллах үед 35 хэм хүрч халж байсан юм. Зургаадугаар сарын 20-ноос хойш эдгээр нутгаар гал түймэртэй байгаа талаар нутгийн иргэд ярьж байлаа. Хөвд ихтэй учраас гарсан түймрийг унтраагаад цурманд оруулсан ч нартай халуун өдрүүдэд дахин уугиж ассаар байгаа гэнэ. Аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид энэ хугацаанд ойд түймэр унтраахаар тасралтгүй ажиллаж байгаа аж.

Тиймээс хүн хүч хүрэхгүй байгаа учраас орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн ажилчдыг гал унтраахад дайчилсан байна. Жишээлбэл Уулс ноён компанийн ажилчдаас эмэгтэйчүүдээс бусдыг нь гал унтраахад дайчилжээ. Галаас түр бууж ирсэн нэгэн ажилтантай уулзлаа.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар асч байгаа 8 түймэр, цурманд 4 түймэр байна. Үүнээс Сэлэнгэ аймагт 10 түймэртэйгээс найм нь асч хоёр нь цурманд байгаа юм. Булган, Хөвсгөл аймагт тус бүр нэг түймэр  цурманд байгаа аж.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр НОБГ-аас 25 аврах тусгай ангиас 24 Дархан Орхон аймгийн ОБГ-аас 12 алба хаагчийг нэмэлтээр Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө суманд гарсан түймэрт ажиллуулж байгаа юм. ОБЕГ-аас ГТТГ-ын галт унтраах газрын дарга түймрийг унтраах ажлыг удирдлага зохин байгуулалтаар хангахаар явсан  гэж ОБЕГ-аас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?