320 мянган м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэв

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлж байгаа. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар болон иргэдийн бүлгүүд, аж ахуй нэгж байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагууд болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид идэвхтэй оролцож байна.  Өнөөдрийн байдлаар Нийтлэг үйлчилгээний газрууд хороодын иргэдийн бүлэгтэй хамтран нийт 320.260 м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэлээ. Шарилж, хөл газрын ургамал түүх ажлыг хороод өдөр болгон зохион байгуулж байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цаашид идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?