ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЬЖ УСТГАХАД ЗОРИУЛЖ 6.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГАЛАА

Сэтгүүлчийн үг

Ойн хөнөөлт шавьжинд өртсөн 220.000 га талбайд нэн яаралтай тэмцлийн ажил явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө 6.6 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлыг гүйцэтгэснээр ой дахин сэргэх бөгөөд хатаж, хуурайшин ургах чадваргүй болохоос хамгаалж, байгаль орчинд их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлэх аж.

Энэ жилийн ой хээрийн түймэр гарахад хамгийн ихээр шатсан ой бол цэвэрлээгүй ой байжээ. Салбар яамны зүгээс ойн тооллого явуулж дуусахад цэвэрлэгээ хийх шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан байна. Сайд Д.Оюунхорол ойн цэвэрлэгээг иргэд зөвөөр ойлгох ёстой гэдгийг сануулсан юм. Тэрбээр "Гэхдээ ойг цэвэрлэнэ гэдгийг иргэд маань сайн ойлгох хэрэгтэй. Шатсан, шавжинд идэгдсэн, хөгширсөн модыг авахаас гадна унасан модыг түүх юм. Нөгөөтэйгүүр, цэвэрлэгээ хийж байгаа газруудад нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийх шаардлагыг тавьдаг" гэжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?