Даншиг наадмын хүрээнд Гандантэгчинлэн хийдэд цам харайна

Сэтгүүлчийн үг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.

Даншиг наадмын нээлтийн ёслолын ажиллагаа маргааш буюу наймдугаар сарын 5-ны өдөр 11:00 цагт эхлэх бөгөөд нээлтийн дараа Соёмбот туг залах ёслол, Очирваань шүтээний тахилга гэх мэтчилэн бурхан шашны зан үйлийг үйлдэх юм байна.

Харин өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам хоёр өдөр харайх юм байна.

Ингээд “Даншиг-Хүрээ цам 2017” наадмын хөтөлбөрийг танилцуулъя.

08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/
11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11:00-11:10 “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд
14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд
13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын 'Colors of Mongolia” тоглолт/
15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын 'Colors of Mongolia” тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
08:30-09:00 Өндөр гэгээний маани татах /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:20-18:40 Даншиг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
18:40-18:50 “Даншиг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
18:50-19:00 Залбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?