Залуучуудын ДАШТ-д оролцох бөхчүүд Финляндыг зорилоо

Сэтгүүлчийн үг

Чөлөөт бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ зурган илэрцүүдЧөлөөт бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ ирэх сарын 1-5-нд Финляндын Тампере хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Скандинавын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр гэсэн 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно.

Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Адуучийн Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Төмөрийн Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?