Н.Ариунцэцэг: Бохь их зажлах нь нүүрний зөв хэлбэр алдагдахад хүргэдэг

Сэтгүүлчийн үг

Грийс мэргэжлийн арьс гоо заслын эмнэлгийн их эмч Н.Ариунцэцэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу хүмүүсийн дунд хэдийнээ танил болсон Ботокс гэж чухам юу вэ гэдэг асуултаар яриагаа эхэлье.

-Баярлалаа Ботокс гэдэг нь Clostridium botulinum гэдэг бактериас гаргаж авсан мэдрэлийн ширхэгт нөлөөлдөг уураг юм.Дэлхий дахинд Анагаах ухааны салбар тэр дундаа арьс гоо заслын салбарт 1989 оноос хойш өргөн дэлгэр хэрэглэж буй.Манай Монголчууд ботокс тариаг үрчлээ арилгадаг гэдгийг сайн мэддэг боловч хэт хөлрөлт арилгах,шүд хавирах эмгэгийг эмчлэх,нүүрний хэлбэр засаж зөв төрхтэй болгох,инээмсэглэхэд буйлны ирмэг гардагт,саажилтын дараах нүүрний булчингийн эмгэг таталт гэх мэт маш олон төрлийн эмнэлзүйн ач холбогдол бүхий эмчилгээ юм.

-Анх удаа сонсож байна. Энэ тариа яг яаж үйлчилдэг юм бэ?

-Уг уураг маань мэдрэл-булчингийн холбоос дээр очин үйлчилж булчингийн мэдрэлийн хүлээн авуурыг түр хугацаанд хориглодог.Ингэснээр хэт их идэвхжилттэй булчин амарч сулардаг.Жишээ нь-Нүүрний 7р мэдрэлийн саажилтын дараа  нүүрний булчин болон мэдрэлийн ширхэгийн хооронд эмгэг холбоо үүсч эдгэдэг энэ тохиолдолд хүн өөрийн мэдэлгүй эмгэг хөдөлгөөн хийх /татагнах,ирвэгнэх/ мөн нэг хөдөлгөөн хийхэд дагалдан эмгэг хөдөлгөөн автоматаар хийгддэг.Энэ үед ботокс эмчилгээг эмгэг хөдөлгөөн хийж буй булчинд тарьж өгч амраах нь Олон улсад хэрэглэгдэж буй FDA баталгаажсан хамгийн сүүлийн үеийн эмчилгээ юм.

-Үнэхээр олон талын ач холбогдолтой эмчилгээ юм, харин гаж нөлөө бий юу?

-Мэдээж бактериас гаргаж авсан уураг гэдэг утгаараа тун хэтрүүлэх,өөр булчинд тарих зэргээс үүдэн хүндрэл үүсэж болно.

-Эмчилгээ үр дүнгээ хэр хугацаанд хадгалдаг вэ?

-Ботокс тариа нь онолын хувьд 3-4 сарын хугацаатай гэдэг боловч практикт тухайн хүний бие махбодийн онцлогоос шалтгаалж 1 жил хүртэлх хугацаанд үйлчилдэг.Эмчилгээний дараа тухайн хүн нь үрчлээ үүсгэж буй нүүрний тогтмол хийдэг зуршлуудаа болисноор 1 удаагийн эмчилгээгээр ч насан туршийн үр дүн гарах боломжтой.

-Нүүрний зөв хэлбэр яагаад алдагддаг юм бэ?

-Маш хэрэгтэй асуулт байна.Манай охид бүсгүйчүүд бохь их зажлах,нэг талаараа тогтмол идэх,стрессээ зөв тайлж сураагүйгээс болж шөнө шүдээ хавираснаас зажлуурын булчин томорч нүүр дөрвөлжин эсвэл нүүрний тэгш хэм ч алдагддаг энэ тохиолдолд ботокс тариагаар эмчилж болдог.Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор бохийг 10 минутаас ихгүй хугацаанд зажлаж,2 талаараа хоолоо зажилж идэх,шүдээ тогтмол үзлэгт хамруулж байхыг зөвлөж байна.

-Маш хэрэгтэй мэдээлэл байна ботокс үрчлээнд хэрхэн нөлөөлдөг тухайд уншигчдад маань тайлбарлаач.

-Үрчлээг булчингийн болон арьсны суларлын холбоотой гэж ангилдаг.Булчингийн гаралтай үрчлээ нь залуу хүнд ч үүсэж болдог онцлогтой тул 25-с дээш насны хүмүүс мэргэжлийн эмчид хандаж эрт оношлуулж тохирох эмчилгээг хийлгэснээр үрчлээг богино хугацаанд тэнийлгэж насан туршдаа үрчлээнээс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Танай эмнэлгийн онцлог давуу тал?

-Манай эмнэлэг нь Олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж,зөв дүгнэлтэт оношлогоонд суурилсан эмчилгээний удирдамжан дор үйл ажиллагаа явуулдаг.Мөн арьс гоо заслын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх,хугацааг уртасгах үйлчилгээтэй Израйл улсад үйлдвэрлэгдсэн Кристина Клиникал бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирж эмчилгээндээ давхар хэрэглэдэг онцлогтой.

-Ярилцсанд баярлалаа.

 

Хаяг-Шангри-Ла Молл 2-р давхарт Грийс клиник 976-77007711,976-77779595

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Smart Hackers [197.210.44.xxx]

    Сайн байна уу Sir / Madam. Миний нэр бол Америкийн Нэгдсэн Улсын Охайо муж улсын хатагтай Элведехт Иошуа гэр бүлийнх бөгөөд 4 хүүхдэд би өөрийн картаа хэрхэн Активын картаа хэрхэн яаж олж болохыг ойлгохыг хүсч байна. Би хэдийнээ өдөрт 2,000 доллараас дээд тал Хамгийн ихдээ 20 хоног. Энэ талаар би маш их баяртай байна. Яагаад гэвэл би өнгөрсөн долоо хоногт аваад 100 мянган доллар авахад ашиглаж байсан. MR EDWARD LEO нь ядуу, тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд картыг өгч байгаа боловч энэ нь маш сайхан зүйл бөгөөд хоосон бус ATM карттай төстэй бусад залилангийн адил биш юм. Картыг ашиглахад хэн ч баригддаггүй. ӨӨРЧЛӨЛ Түүнийг ажлын байранд нь и-мэйлээр илгээнэ job.blankatmcard@gmail.com Дэлгэрэнгүй мэдээллийг манай компаний дугаар + 16262391665 / +254725449362 whataspp Number +2349065330153.

  • Зочин

    udwal [202.70.46.xxx]

    Ene agii mun uu? Her sain ym boloo hiilgemeer bna

  • Зочин

    зочин [59.153.115.xxx]

    Үрчлээний ботокс нь хэд байдаг юм болоо

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?