“Даншиг наадам-Хүрээ цам” товлосон хугацаандаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Сэтгүүлчийн үг

“Хүрээ-Цам Даншиг наадам 2017”-г ирэх сарын 5-наас 6-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан юм. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг цуцлах шийдвэрийг өчигдөр Нийслэлийн онцгой комисс гаргасан юм.

Гэвч тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай, Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан. Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа аж. Иймд наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?