ДАШТ-д зодоглох жүдочдын нэрс тодорлоо

Сэтгүүлчийн үг

"Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анхдугаар ДАШТ-д манай улсаас нийт 19 жүдоч хүч үзнэ. Тухайлбал эрэгтэй 7 жинд манай улс 9 тамирчнаа буюу бүтэн багаа илгээж байгаа бол эмэгтэй -78 кг-ын жингээс бусад жинд мөн 9 тамирчнаа сойно. Харин холимог багийн төрөлд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал -70 кг-д хүч үзнэ. Холимог багийн төрөл нь “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрт багтснаар энэ жилээс багийн ДАШТ энэ системээр явагдахаар боллоо.

Холимог багийн төрөл нь эмэгтэй 57, -70, +70, эрэгтэй 73, 90, +90 кг-д зохион байгуулагдана. Тус тэмцээнд зодоглох Монгол Улсын шигшээ багийг ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжинням удирдах бөгөөд туслах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Дашгомбын Баттулга, Хишигбатын Эрдэнэт-Од, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа нар ажиллана.

Харин шүүгчээр олон улсын шүүгч Төрбатын Энхцэцэг сонгогджээ

ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ баг:

Эрэгтэй

60 кг: Ганбатын Болдбаатар

Дашдаваагийн Амартүвшин

66 кг: Ганболдын Хэрлэн
73 кг: Ганбаатарын Одбаяр
81 кг: Отгонбаатарын Ууганбаатар
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар
+100 кг: Найдангийн Түвшинбаяр
Өлзийбаярын Дүүрэнбаяр

ДАШТ-д зодоглох жүдочдын нэрс тодорлоо

Эмэгтэй

48 кг: Мөнхбатын Уранцэцэг

52 кг: Чинтогтохын Аззаяа
Бишрэлтийн Хорлоодой
57 кг: Доржсүрэнгийн Сумъяа
Лхагватогоогийн Энхрийлэн
63 кг: Болдын Ганхайч
Балдоржийн Мөнгөнчимэг
70 кг: Батбаатарын Хулан
+78 кг: Баттулгын Мөнхтуяа

ДАШТ-д зодоглох жүдочдын нэрс тодорлоо



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?