Малчдын 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна

Сэтгүүлчийн үг

Малчид нийгмийн даатгалд хамрагддаг болоод удаагүй байгаа. Гэвч нийгмийн даатгалд хамрагдах сонирхолтой малчид нэмэгдэж, энэ оны зургадугаар сарын байдлаар 32.9 мянгад хүрсэн гэх мэдээллийг өглөө.   Энэ нь нийт малчдын тоотой жишиж үзвэл  багахан хувь хэдий ч өмнөх оны мөн үеийнхээс 18.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Улсын хэмжээнд 311.3 мянган малчид байдаг аж. Өөрөөр хэлбэл, 32.9 мянган малчин нийгмийн даатгалын шимтгэл төлж буй нь нийт малчдын 10 гаруй хувийг хамарч байгаа гэсэн үг.

Нийгмийн даатгалын шимтгэл төлж, ирээдүйгээ илүү баталгаатай болгох с сонирхол малчдын хувьд нэмэгдэж байгааг дээрхи тоо баримт гэрчилж байна.

УИХ, Засгийн газар байгуулагдаад ганцхан жилийн нүүр үзэж байгаа ч малчид руу хандсан тодорхой хууль баталж ирсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлээ улирлаар төлдөг байх, шимтгэл төлсөн бол тэтгэвэрт гарах насыг нь 1.5 жилээр тооцох зэрэг уян хатан нөхцөл тавиад байгаа билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?