Иргэдийн нээсэн хандивын дансанд 30 сая төгрөг цуглажээ

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд 21 түймэр асч байна. Түймрийг унтраахаар онцгой байдлын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Тэгвэл иргэд энэхүү ой хээрийн түймрийг унтраахад зориулан олон нийтийн цахим сүлжээнд “Гал сөнөөгчдөд туслах групп” нээж хэдийнээ 50 мянга орчим гишүүнтэй болжээ. Уг группээс Онцгой байдлын алба хаагчдад хоол хүнс, болон бага техникээр туслах зорилгоор хандивын дансыг нээсэн. Уг дансанд цугларсан хандивын хэмжээ 30,395,516 төгрөгт хүрчээ. Дансанд цугласан мөнгөнөөс өчигдрийн байдлаар бэлнээр цугларсан мөнгөнөөс 1 сая 200 г хоол хүнс тамхи мах гэх мэтэд, 600 орчим мянгыг гал унтраах хэрэгсэл, материал зэрэгт эхний ээлжинд зарцуулсан аж. Бусад бүх хоол хүнс хувцас хэрэгсэл эд материалын тусламж ард түмэн маань өөрсдөө бэлнээр авчирч өгсөн зүйлсийг Бат сүмбэрт хүргүүлсэн байгаа хандив цуглуулж байгаа залуус дуулгалаа. 

 

ОБЕГ-аас хандивын данс нээсэн. “Гал сөнөөгчдөд туслах” группын дансанд цугларсан хандивын мөнгийг ОБЕГ-ын албан ёсны дансанд одоогоор шилжүүлээгүй байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?