Ерөнхийлөгч түймрийн голомтод ажиллахаар хөдөллөө

Сэтгүүлчийн үг

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт есөн түймэр асч байгаагийн гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна. Харин Төв аймгийн хувьд Батсүмбэрт тав, Эрдэнэ суманд нэг түймэр асч байна. Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. 

Булган аймгийн хувьд Гурванбулаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна. 

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр түймрийн бүсэд ажиллахаар Төв аймгийн Батсүмбэр сумыг зорилоо. 

Төрийн тэргүүн өчигдөр Баянхонгор аймагт байсан учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай түймрийн нөхцөл байдлын талаар гар утсаар холбогдон ярилцжээ. Харин өнөөдөр нөхцөл байдалтай биечлэн танилцахаар 20 шахам хүний бүрэлдэхүүнтэйгээр Батсүмбэр сумыг зориод байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?