​"ОБЕГ-аас иргэдийг түймэр унтраахад дайчлах албан ёсны шийдвэр гараагүй" гэв

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурван түймэр, Мандал суманд гурван түймэр, Хүдэр суманд хоёр түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд таван түймэр, Булган аймагт хоёр түймэр, нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан иргэд олон нийтийн сүлжээгээр хандивын аян өрнүүлэн, гал түймрийг сайн дураар явж унтраах залуус нэгдээд байгаа юм. Энэ талаар

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяраас авсан тодруулахад, "Олон нийтийн зүгээс түймэр унтраах ажилд гар бие оролцох талаар санал санаачилга гаргаж байгаа.

ОБЕГ-аас байдал хүндэрсэн тохиолдолд иргэдийг гал түймэр унтраах ажилд дайчилна гэсэн Засгийн газрын тогтоол байдаг. ОБЕГ-аас иргэдийг түймэр унтраахад дайчлах албан ёсны шийдвэр гараагүй. Мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн байгууллагадаа туслах зэргээр түймэр унтраахад шат дараалсан арга хэмжээг авна. Түймэр унтрааж байгаа газарт цагийн байдал тогтворгүй, салхины хурд ихтэй учир залуусыг өөрсдийгөө битгий эрсдэлтэй байдалд оруулаач гэж хэлмээр байна. Ямар ч тааварлашгүй хүчин зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Албан хаагчдад хоол хүнсээр болон ахуйн зүйлээр туслалцаа үзүүлэх иргэдтэй хамтарч ажиллахад бэлэн" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?