Шагайн харваанд 558 харваач оролцож байна

Сэтгүүлчийн үг

Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн үндэсний баяр наадмын шагайн харваан тэмцээн өнөөдөр эхэллээ.


Шагайн харваанд 62 багийн 558 харваач оролцож байгаагаас найм нь ахмадын баг байна. Тэмцээнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, УБ хотын харваачид оролцож байгаагаас,

  •     Даяар дуурсах Дархан мэргэн 2,
  •     Үлэмж дархан мэргэн 48,
  •     Дархан мэргэн 32,
  •     Гарамгай мэргэн 31,
  •     Хошой мэргэн 29,
  •     Монгол улсын мэргэн 44,
  •     Харьшгүй мэргэн 24,
  •     Аймгийн гоц мэргэн 132 байна.

Нийт харваачдын 52.7 хувь нь улсын болон аймгийн цолтой бол 63.2 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид байгаа юм.

Шагайн харваан тэмцээнд нийт 54 баг есөн хэсэгт хуваагдан тоглох бөгөөд хэсэг тус бүрээс дөрвөн баг шалгарч аваргаа тодруулна. Маргааш ахмадын найман баг хоёр хэсэгт тоглосноор тэмцээн үргэлжлэх аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?