Хүй долоон худаг руу “Railbus” үйлчилж байна

Сэтгүүлчийн үг

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдрөөс “Railbus” Хүй долоон худаг руу наадамчин олонд үйлчилж эхэллээ. Энэ сарын 13-нийг дуустал рейлбус дээрх чиглэлд иргэдэд үйлчилнэ.

Тодруулбал, Амгалангаас-Давааны буюу Хүй долоон худаг-Амгалангийн чиглэлд дараах батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм байна.

Насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбараар зорчих бол 12 хүртэлх насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баярын өдрүүдэд РА-2 төмөр замын автобус нь Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд иргэдэд үйлчлэхгүй юм байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?