Дорнод аймагт нялх үрээ гудамжинд хаясан хоёр хэрэг гарчээ

Сэтгүүлчийн үг

Дорнод  аймагт он гарсаар бага насны хүүхдээ хаясан хоёр тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, сар шинийн өмнөхөн иргэн М өлгийтэй хүүхдээ орцонд хаясан хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн өнгөрсөн сард буюу зургадугаар сарын 21-ний үдээс хойш 16-17 цагийн орчимд орон сууцны 5, 6 дугаар байрны голд бага насны хүүхэд харгалзах хүнгүй байна гэсэн дуудлагыг иргэдээс Цагдаагийн газарт ирүүлжээ. Тухайн өдрийн оройн 21 цаг хүртэл хүүхэд эрж хайсан ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй тул цагдаагийн байгууллага ар гэрийг нь тогтоож, нэг ой найман сартай эрэгтэй хүүхдийг эмээ, эгч нарт нь хүргэж өгчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр гудамжинд өөрийн төрсөн хүүхдээ харгалзах хүнгүй орхисон хүүгийн ээж Н нь тодорхой эрхэлсэн ажилгүй, архины хамааралтай, нэгдүгээр багийн байнгын хяналтанд байдаг нэгэн аж.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?