Хилийн боомтууд 11-ээс дөрөв хоног амрана

Сэтгүүлчийн үг

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараах хуваарийн дагуу амарна.

Монгол-Оросын хилийн боомт:

Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр

Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр

Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр

Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр

Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр

Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллах юм байна.

Монгол-Хятадын хилийн боомт:

Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?