Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Сэтгүүлчийн үг

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт ирэх сарын 7-нд болох гэж буйтай холбогдуулан тус өдөр бүх аймаг, сумдад наадам зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.

Нийслэлийн аялал жуулчлалын газраас гаргасан нийслэл болон аймгуудын  2017 онд зохион байгуулахаар төлөвлөж буй наадам, арга хэмжээний хуваарьт Завхан, Орхон, Ховд аймгийн зарим сумдын наадам энэ үеэр таараад байсан юм.

Хэрэв хоригийг зөрчиж наадам зохион байгуулсан тохиолдолд хуульд заасны дагуу иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна.

Мөн зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчилжээ. Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал :

  • Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд,
  • Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-9-нд,
  • Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар болсон байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?