Сэлэнгэ, Булган аймагт ой хээрийн түймэртэй байна

Сэтгүүлчийн үг

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл”-д энэ сарын 11-д гарсан ойн түймрийн дуудлагаар ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, аймгийн Онцгой байдлын газрын 44 алба хаагч, орон нутгийн 61 иргэн, Хэрлэн сумын 50 хүн, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 8 ажилтан, нийт 187 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 19-ний өдөр түймрийг цурманд оруулж, өчигдөр бүрэн унтрааж, сумын удирдлагад хүлээлгэн өгсөн байна.

Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат” уулын орчим гарсан ойн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Мөн  Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир” гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 90 км-т энэ сарын 12-нд гарсан ойн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Хайлааст нуга” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т энэ сарын 21-нд ойн түймэр гарсан дуудлагыг тухайн өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?