Наадмын тасалбарыг СТӨ-нд худалдана

Сэтгүүлчийн үг

Улсын их баяр наадмын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлт, хаалт, бөхийн барилдааны тасалбарыг Соёлын төв өргөөнөөс худалдаалахаар болсон аж. Гэхдээ одоогоор тасалбарын үнэ болон борлуулах өдөр нь тодорхой болоогүйг албаныхан дуулгалаа. Наадмын бөхийн барилдааны тасалбарын борлуулалтыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохицуулдаг юм. Өнгөрсөн жилүүдэд Соёлын төв өргөө болон Бөхийн өргөөнд борлуулдаг байсан нь иргэдэд багагүй чирэгдэл дагуулдаг байсан нь энэ жил ч давтагдах бололтой.

Энэ жилийн наадмын төсвийн 1,9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна. Наадмын төсвийн дийлэнхийг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн арга хэмжээнд зарцуулдаг бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсвийг тусгажээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?