Г.Дэнзэн нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

Сэтгүүлчийн үг

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулсан "Монгол улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх Г.Дэнзэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай бүлэглэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцлээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх хүмүүсийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, уг зүйл хэсгээр оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, хорих ялыг тус тус хүчингүй болгожээ.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасч, 1,6 жилээс 3,6 жилийн хугацаагаар хорих ялыг, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурьт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээсэн байна.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?