Элэгний вирусийн шинжилгээг үнэгүй авна

Сэтгүүлчийн үг

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 40-65 насны иргэдээс элэгний В, С вирусийн шинжилгээ, оношилогоог үнэгүй авахаар болсон.

Нийслэлийн хүрээн дэх шинжилгээ оношилгооны ажил энэ сарын 15 буюу ирэх пүрэв гарагаас есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл явагдах бөгөөд дээрх насны 330 мянга гаруй иргэн хамрагдах урьдчилсан тооцоо байгаа аж.

Элэгний В,С вирусийн шинжилгээ, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэд 2017 оны тавдугаар сарын 15-аас өмнө эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?