ОБЕГ: Ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Сэтгүүлчийн үг

Он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр нийслэлд 15, 12 аймгийн 43 суманд 73 удаа, нийт 88 удаа гараад байна.  Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр түймэр асч байна. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө сум, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Төв, Дорнод аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраан орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн “Гэр чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 62 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.08/ аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 26 иргэн, нийт 48 хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагаар /2017.06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 21 албан хаагч ажиллаж, цурманд оруулсан.

Мөн дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”, “Төмөртийн цоорхой” гэдэг газар ойн түймэр гарч байна гэсэн дуудлагаар /2017.06.10/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 албан хаагч, 4 автомашин, нэмэлтээр Аврах тусгай ангийн 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 8 иргэн, нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, зургаадугаар сарын 11-ний өдөр цурманд оруулсан.

Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Баруун салааны-Эх” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.09/ аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 60 хүн, нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.06.11-ний өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Чандмань-Овоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 250 кмт/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.06.11/ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 21 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 50 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  зургаадугаар сарын 12-ны өдөр бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгсөн.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?