Бэлэн бус торгуулийн систем шинэчлэгдлээ

Сэтгүүлчийн үг

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлжээ.

Иргэд шинээр боловсруулсан www.torguuli.police.gov.mn цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлах, төлбөрийн карт (₮ карт, VISA, Master, Unionpay, American Express карт)-аар онлайн хэлбэрээр торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?