Багийн төрөлд манай жүдочид мөнгөн медаль хүртлээ

Сэтгүүлчийн үг

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ААШТ-ий багийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэй баг аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын багтай таарч 3:2-оор хожигдлоо. -66кг-д ОУХМ Г.Хэрлэн гурван вазари үнэлгээгээр хожиж яваад барилдааны төгсгөлд боох мэхэнд орж цэвэр хожигдсон.

-73кг-д Г.Одбаяр дэлхийн аварга Ан Чангримд вазари үнэлгээгээр хожигдсон бол 81кг-д Н.Дагвасүрэн багтаа эхний ялалтыг авсан.  Г.Алтанбагана өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялж яваад гар хөшсөн хэмээн шүүгч эсрэг талд ялалт өгснөөр Монголын баг тивийн аваргад түрүүлэх найдваргүй болсон.

+100 кг-д олимпын хос медальт Н.Түвшинбаяр аварга Ким Сангвинийг даралтаар цэвэр ялж багтаа хоёр дахь ялалтыг авчирсан юм.  Хүрэл медалийг Япон, Ираны эрэгтэй баг хүртлээ.

Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ААШТ-ий багийн төрөлд Монголын эмэгтэй жүдочид мөнгөн медаль хүртлээ.

Багийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь удаагаа зохиогдоход Монгол Улс-Японы эмэгтэй шигшээ баг жил бүр аваргын төлөө өрсөлдөж байгаа.

Дөрвөн удаа мөнгөн медаль хүртсэн Монголын эмэгтэй жүдочид энэ удаад дахин Японы багт 4:1-ээр ялагдаж медалийн өнгөө хувиргаж чадсангүй.

Таван жил дараалан тивдээ финалдаж мөнгөн медалийн эзэн болсон Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд -52кг М.Уранцэцэг-АйШишимэ вазари 0:1, -57кг Д.Сумъяа вазари-Ёошида Цукаса 1:1, -63кг Б.Мөнгөнчимэг-Набекура Нами цэвэр 1:2, -70кг Б.Хулан-Ёко Оно цэвэр 1:3, 78кг Б.Мөнхтуяа- Нами Инамори цэвэр 1:4 ялагдсан.

Хүрэл медалийг БНСУ, Тайваний эмэгтэй шигшээ баг хүртлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?