"Манчестер Юнайтед" Европа лигт анх удаа түрүүллээ

Сэтгүүлчийн үг

Английн алдарт "Манчестер Юнайтед" баг Кардиффт болсон Европа лигийн шигшээ тоглолтод Голландын "Аякс"-ыг 2:0-оор хожин тус тэмцээнд түрүүллээ.

Тоглолт Манчестерт террорист халдлага болж олон хүн амь үрэгдсэний дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогссоноор эхэлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас "Манчестер Arena"-д 22 хүн амь үрэгдэж, 59 хүн шархадсан билээ.

Английн багаас 18 минутад франц залуу Поль Погба оноог нээсэн бол хоёр дахь бөмбөгийг тоглолтын хоёрдугаар хагаст армен хагас хамгаалагч Генрих Мхитарян хийлээ.

Энэ ялалт нь "Манчестер Юнайтед" клубын түүхэнд Европа лигийн анхны түрүү гэж бичигдаж байна.

Ирэх улиралд "Манчестер Юнайтед" аваргуудын лигт эргэн ирнэ.

gereg.mn






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?