2020 оны Азийн аварга Монголд болно

Сэтгүүлчийн үг

Хонгконгт улсад өнөөдөр Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал болж, олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Энэ хуралд манай улсаас Азийн жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Бираагийн Пагва болон олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат нар оролцов. Тус хурлаар шийдвэрлэсэн гол асуудал нь 2020 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хотыг сонгох байв. Улмаар "Токио-2020" олимпийн наадмын жил Монголд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох байгуулахаар тогтлоо. Энэ жилийн Азийн АШТ энэ сарын 26-28-нд Хонгконгт болох бол ирэх жилийнх  Индонезийн Жакартад, 2019 оны Азийн аварга Саудын Арабт тус тус зохион байгуулагдах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?