Пак Гын Хе-г яг одоо шүүж байна

Сэтгүүлчийн үг

Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д холбогдох хэргийн шүүх хурал болж байгааг “Yonhap” агентлаг мэдээллээ. Энэ шүүх хуралд ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн дотны найз гэгдэх “ хэргийн эзэн” Чой Сун шил болон өмгөөлөгчид нь оролцож буй юм байна.

Экс Ерөнхийлөгч Пак Ген Хэгийн гар гав зүүжээ. Тэрбээр хөх цэнхэр өнгийн костюм өмссөн зураг байна. Пакийг засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд авчирчээ. Гуравдугаар сарын 31-нд цагдан хорих төвд хоригдсоноосоо хойш тэрбээр олон нийтийн өмнө анх удаа харагдаж байгаа нь энэ билээ.

Гуравдугаар сарын 10-нд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулж улмаар  өнгөрсөн сард авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, бусдад дарамт шахалт үзүүлсэн, засгийн газрын нууц мэдээллүүдийг задруулсан гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн 18 зүйл ангиар түүнд яллах дүгнэлт үйлдсэн.

Пак нь авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор шүүгдэж байгаа Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч юм. 1996-1997 онд Ерөнхийлөгч Ро Дэ У, Чон Ду Хван нар шүүгдэж байжээ. Өнгөрсөн сарын 17-нд Пакт яллах дүгнэлт үйлдсэнээс хойшхи цагдан хорих зургаан сарын хугацаа дуусахаас өмнө шүүх шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Өмнөд Солонгост авлигын хэрэгт оноодог ялын дээд хэмжээ нь бүх насаар хорих ял юм. Пак –т ч гэсэн ийм төрлийн ял оноох магадлал өндөр байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    шударга шүүх сайн ажиллаж байна.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?