О.Магнай: МАН-ын ЗГ концессоор мөнгө угаах гэж байгуулагдсан байна

Сэтгүүлчийн үг

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай хэвлэлийн хурал хийж концесстой холбоотой ноцтой баримтуудыг дэлгэн тавив.

Тэрбээр “Найман концесстой холбоотой дүгнэлт байна. Найман концессын нийт төсөв нь 807 тэрбум төгрөг байгаа. Хамгийн гол дүгнэлт нь 2018 оны төсвийн жил хүртэл барих, шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулахыг хориглох тухай тогтоолоо Ж.Эрдэнэбатын Засгийн газар таван сарын дараа өөрчилж 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулж болохгүй нэрийн дор дахин барих, шилжүүлэх концессын гэрээг байгуулах боломжийг бий болгожээ. Засгийн газар 2016 оны 37 дугаар тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих шилжүүлэх концессыг хийхгүй гэсэн. Гэвч Цагаансуврага буюу “Монголын Алт” компанитай холбоотой концесс байгуулах зөвшөөрлийг өөрсдөө өгсөн байна. Өөрөөр хэлбэл, таван сарын өмнө концесс хийхийг бүрэн хориглож байсан бол таван сарын дараа өөрсдийнхөө тогтоолыг зөрчөөд МАК-тай гэрээ хийсэн байна.

Мөн дээрх концессууд дээр ам.доллараар гэрээ хийхээр тусгасан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төв банкны хуулиар бүх гүйлгээ монгол төгрөгөөр явах ёстой. Гэтэл Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө компанийн концессыг ам.доллараар хийх гэрээг оруулсан байна гэв.

2020 он гэхэд улсын төсвөөс 327,3 тэрбум төгрөг, 2021 онд 216,2 тэрбум, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөхөөр хулгайг МАН-ын нөхдүүд хийх гэж байна. Энэ бол байх боломжгүй зүйл. Монгол Улсын Засгийн газар уу, “МАК”-ийн Засгийн газар уу гэж асуугаад байдгийн хариулт энд байна. Хулгай улаан цагаандаа гарч байна. Мэргэжлийн Засгийн газар бус хулгай хийх гэж байгуулсан юм байна. Энэ асуудлаар холбогдох газруудад АН хандана” гэв.

О.Магнай “Би урьд нь хэвлэлийн хурлаар үзүүлж байсан, сайд Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нар биедээ “Лексус-570” бэлэглэсэн байсан. Энэ бол зөвхөн нэгхэн баримт” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.176.xxx]

    Энэ Магнай шиг шударга хүмүүс ховорджээ. Шударга ярьдаг олон хүн байвал хулгайч луйварчид яаж ч чадахгүй. Бид мэтийн ард түмэн маргаашийн талхныхаа төлөө зүтгээд улс төр мөр гэх зав алга.

  • Зочин

    Зочин [202.70.46.xxx]

    Зөв хө, дэмжиж байна.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?