2017 он гарснаар 17 улсын 114 иргэнийг албадан гаргажээ

Сэтгүүлчийн үг

Монголд визын хугацаагаа хэтрүүлэн оршин суусан, ажилласан, мөн элдэв гэмт хэрэгт холбогдож, зөрчил гаргасан гадаад иргэдийг Монголоос албадан гаргах, нутаг буцаах үндэслэл бий болдог билээ.

Манайхаас албадан гаргуулж байгаа иргэдийн ихэнх нь БНХАУ-ын иргэд байгаа юм. Зөрчил гаргасан иргэдийг хугацаанаас нь шалтгаалан албадан гаргах ажлыг Гадаадын иргэн харьяатын газар хариуцаж хийдэг бөгөөд эл асуудлаар Нийслэл болон орон нутаг, бүх хилийн боомтуудад гүний шалгалт хийж байгаа юм байна.

Мөн шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг ч авч байна. Өнгөрсөн онд Монгол Улсаас 27 улсын 450 гадаад иргэнийг албадан гаргажээ. Харин 2017 он гарснаар 17 улсын 114 иргэнийг албадан гаргасан байна. Ихэвчлэн Монгол Улсад хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын иргэдийг гаргажээ.

Зөрчлийн тухайд гэвэл манайд байх хугацаагаа хэтрүүлсэн буюу 30 хоногийн визээр орж ирээд түүнийгээ хэтрүүлэн ажиллаж амьдардаг байжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?