БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе шүүх хуралд өөрийн биеэр оролцоно

Сэтгүүлчийн үг

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх гурав дахь удаагийн шүүх хурал ирэх мягмар гаригт болох юм байна. Тэрээр өмнөх хоёр удаагийн хуралд зөвхөн өмгөөлөгчөө оролцуулж байсан бол энэ удаагийн шүүх хуралд анх удаа өөрийн биеэр оролцох аж.

    Шүүх хурал Сөүл хотын төв шүүхийн байранд 23-ны Мягмар гаригт 09.00 цагт эхлэх ба танхимд байх 150-н суудлын дийлэнх нь шүүгч, өмгөөлөгч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад оногдох бол үлдсэн цөөхөн тоотой суудлыг ажиглагчаар оролцох иргэдэд олгохоор болжээ.

      Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн шүүх хуралд ажиглагчаар оролцох иргэдийн бүртгэл өнөөдөр өглөө дээд шүүхийн байранд явагдсан ба бүртгүүлсэн иргэдийн дундаас тусгай программаар санамсаргүй сонголт хийж, сонгогдсон иргэдийг шүүх хуралд ажиглагчаар оролцуулах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    өөрөө орсон нь зөв дөө

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?