II амаржихад эндсэн эх ховор хүндрэлээс болж амиа алдсан гэв

Сэтгүүлчийн үг

Монголчууд үхэх төрөх ижилхэн гэж ярьдаг. Эрүүл саруул ураг тээчихээд эцэстээ төрөхийн хүндрэлээс болж алтан амиа алдана гэдэг үнэхээр эмгэнэлтэй бас харамсалтай юм.

Ер нь төрөхийн хүндрэл, төрөх эмнэлгийн эмч, сувилагч нарын хайхрамжгүй буруутай байдлаас болж эх, ураг амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох харамсалтай хэргүүд гардаг. Гэхдээ үнэхээр эмчийн буруугаас болж амиа алдсан уу, эсвэл өөрөөс нь шалтгаалсан төрөхийн хүндрэл байсан уу гэдэг нь бас эргэлзээтэй.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 3-нд гэхэд Нийслэлийн II дугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газарт амаржихаар очсон эмэгтэй Э нь төрөхийн хүндрэлээс болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ар гэрийнхнийг нь ярьж буйгаар “Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж амиа алдсан. Үзлэг хийж байгаад усыг нь хагалснаас болж эхэс нь ховхорч биеийн байдал нь хүндэрч амиа алдсан. Тиймээс цагдаагийн байгууллагаар энэ хэргийг шалгуулж хэн нь буруутай үйлдэл гаргасан бэ гэдгийг тогтоож хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм.

Харин II төрөх эмнэлгийн удирдлагуудын зүгээс энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийхийг хүсээгүй юм. Учир нь хууль шүүхийн байгууллагаар байцаагдаж шалгуулж байгаа. Мөн эд эсийн шинжилгээний хариу нь гартал ямар нэгэн тайлбар хийхгүй гэсэн юм.

Харин эмнэлгийн зүгээс энэ харамсалтай хэргийн талаарх оношийг ураг орчмын шингэний бөглөрөл гэж гаргажээ. Тодруулбал, ураг орчмынх нь доошоо гардаг ус нь судас руугаа орж бөглөрөл үүсч бие нь хүндэрсэн. Өөрөөр хэлбэл, төрөлтийн үед гардаг ховор хүндрэлийн нэг таарсан гэж үзэж, 8 мянган амьд төрөлтөнд нэг тохиолддог хүндрэлээс болж амиа алдсан гэнэ. Түүнээс эмч сувилагч нарын буруутай үйлдлээс болж эхийн амь нас хохироогүй. Эмч нарын үйл ажиллагаанаас болж гардаггүй, өвдөлтийн үед гэнэт гардаг эрсдэл буюу агшин зуур зүрх нь зогсч амьсгал нь боогдох хүндрэл гарсан. Энэ бол маш ховор тохиолддог төрөхийн хүндрэл гэдгийг эмч нар хэлж байгаа юм.

Э-г төрөхийн үед биеийн байдал нь гэнэт муудаж эхлэхэд төрөх тасгийн эмч сувилагч нар бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлсөн. Амийг нь аврахын тулд чадах бүхнээ хийсэн. Яалт ч үгүй амьсгал нь боогдож зүрх нь зогсоод ирсэн. Нэгнийх ч гэсэн амийг аваръя гэж хүүхдийг нь цаг алдалгүй хийсвэр хагалгаа хийж авсан. Эхийн зүрх зогсч эхлэхэд хүүхдийн зүрх мөн л зогсч эхэлсэн тул яаралтай хагалгаа хийсэн гэнэ. Охин төрөхдөө хүчилтөрөгчийн архаг дутмагшилтайгаас гадна тархи нь ажиллагаагүй, хөхөх рефлексгүй төрсөн байна.

Одоо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд амьдрах найдвар тун бага гэдгийг эмчлэгч эмч нар нь гэрийнхэнд нь хэлжээ.

Талийгаач Э-гийн хувьд гуравдахь хүүхдээ төрүүлэх гэж ийнхүү эмнэлэгт ирээд харамсалтайгаар амиа алдсанд ар гэрийнхэн нь гомдолтой явна.

эх сурвалж:zaluu.com



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    enhchimeg www [202.70.46.xxx]

    my nz erni jiremsen bhda erooso owchin yridaggvi bsan emnekegt hewtehiin omno ch gesen zvw zvgeer bsan mortloo iim ywdal bolsonni emch nariin buruutai vildlees bolson ni todorhoi usiigni sanamsargvi hagalj ehesiigni howhruulj mon tsag aldsan ym chin ter dundaa boglorol geh shig ym bolson ch ym bilv erni sejigtei bn ene hergiig shalgaj bga shvvh tsagdaagin baiguulgiig vnen monoorni shalgaj ogohiig hvsie

  • Зочин

    Zochin [66.181.177.xxx]

    Ugaasaa 2r emnelgiixen mash xund surtaltai chadvar muutai emneleg olon ch ex endsen ted tsagdaa sergiilex shuuxeer yavaad bugd xolboo sulbeetei tul yaj ch chadaxgui tegeel zamxardag uchiraas emch nar tiim zuild tsochirdoxoo bolison xumuus xeden sar tsalingaa xeden xuviar xasuulaal boloo ter tsalin xasax tedend ogt xamaagui gariinxaa mongoor teriigee noxchixdog boloxoor toox ch ugui. Iim zuil daxin garguulaxguin toloo temtsej bga ax duud ni oxinoo exneree duugee eejiigee 2r emnelgiin medleggui emchees bolj aldsan xumuus bugd niilj temtsex xeregtei yagaad gevel daxin neg ch ex buu endeesei daxin xen buu onchroosoi geed ireeduin oxid xuuxnuudee xamgaalj 2r emnelgiin bux zuiliig mongoor xemjdeg medleg bolovsrolgui emch nariig ter chigeer ni solij. Eruul saruul xunii toloo gesen saixan setgeltei mergejiin bag burduultel temtsex xeregtei!!!!!!!!

  • Зочин

    Энхбаяр [66.181.160.xxx]

    Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд нөлөөлж өөрсдийнхөө талд гаргуулахын тулд бүхнээ зориулж байгаа хүмүүс юугаа тайлбарлах билээ. Бид нар хэрэв дүгнэлт эмч нарын талд гарвал гадаадад шинжилгээнд явуулна. Яасанч үнэнийг олно. Хэдэн жил зарцуулсанч хамаагүй. Дахиад энэ харуцлагагүй явдалыг гаргуулахгүйн төлөө, Монгол эх зүй бусаар эндэхгүйн төлөө бүхнийг хийнэ. Аюулгүй байдал 1-рт байх ёстой. Монгол улсын аюулгүй байдал эрүүл мэндийн салбартай салшгүй холбоотой. Төр эрүүл мэндийн салбарын тогтолцоог анхааралдаа авч, хариуцлагыг шат шатанд нь сайжруулах хэрэгтэй. Хуучнаараа явж болохгүй болсон гэдгийг хичнээн хүний амь нас хохирсоны дараа ойлгох юм бэ?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?