Д.Оюунхорол: “Заламт гол” компани акумлятор хайлуулж байгаль орчныг бохирдуулж байна

Сэтгүүлчийн үг

БОАЖЯ Монгол орны байгаль орчны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, шинжилгээний мэдээ, тоо баримтыг дүгнэж, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны  тайланг боловсруулснаа танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын сайд Д.Оюунхорол сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Урин дулаан цаг ирэхээр иргэд Туул голын дагуу очих нь ихэсдэг. Энэ хэрээрээ бохирдуулах нь их. Иймд үүнд ямар хяналт тавьж ажиллах вэ?   

-Өмнө нь Туул гол дагуу үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд бид нэлээд өндөр шаардлага тавьсан. Хэрвээ шаардлага болзолуудаа хангахгүй бол Нийслэл хот, манай яам хамтран тусгай зөвшөөрөл эзэмших асуудлыг нь хөндөх тухай ярьж байгаа. Түүнчлэн Туул голын эргээр ямар ч зөвшөөрөлгүйгээр айл буусан тохиолдол бий. Хан-Уул дүүргийн 11-р хорооны 28 айл ямар ч зөвшөөрөлгүй буусан байгаа. Эдгээр айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Хан-Уул дүүрэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон яам хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Эдгээр айл өрхүүд үерийн бүс рүү орж буусан байгаа юм. Туул голын дагуух тохижилтын ажлыг хийх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар санаачилж, хийхээр ярилцаж байгаа зүйл бас бий. Хог цэвэрлэх аяны хүрээнд Туул голын дагуух хогийг цэвэрлүүлсэн. Маш их хэмжээний хогийг цэвэрлэсэн. Энэ бүгдээс харахад байгаль орчны бохирдлын асуудал хүний нөлөөллөөс болж сүйдэж байгаа явдал их байна. Иргэд аялаж зугаалж явахдаа хогоо байгальдаа хаядаггүй, авч яваад хогийн саванд хийдэг хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байна гэж бодож байгаа. Хүн бүрийн оролцоо, хүчин зүтгэлээр байгаль орчноо хайрлаж, хамгаалах юм. Түүнээс биш зөвхөн салбарын яамны, байгаль орчин хамгаалагчдын хийх ажил биш юм шүү. Иймээс зөв хандлагыг бий болгох ажлыг яамны зүгээс хийнэ. Саяхан УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийг батлуулсан. Хог хаягдлын асуудлаар сургалт хийх, иргэдийн энэ талын боловсролыг нэмэгдүүлэх асуудлыг оруулж өгсөн байгаа юм.   

-Монгол Улсын нийт нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн байна гэсэн судалгаа гарч. Энэ хувь хэмжээг багасгах чиглэлээр салбарын яам ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Цөлжилтийн эсрэг хамгийн их хийх ажил бол мод тарих. Тиймээс бид мод тарих сарын аяныг эхлүүлсэн. 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногт мод тарих ажлыг эхлүүлж байгаа юм. Ард иргэд маань бүтэн сарын хугацаанд модоо тариасай гэж бодож байна. Нэг иргэн 136 мод тарьснаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад маш том хувь нэмэр оруулна гэсэн Олон улсын байгууллагын судалгаа гарсан. Тиймээс энэ чиглэлээр бид тодорхой дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Хатаж ширгэж байгаа гол горхийг нөхөн сэргээх ажлыг ч мөн хийх зайлшгүй шаардлага бий. Энэ чиглэлээр тодорхой төсөв хөрөнгө гаргах, олон улсын байгууллагаас туслалцаа хүсэх талаар манай яам нэлээд олон ажил зохион байгуулж ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. 

-“Заламт гол” гэдэг компани акумлятор хайлуулж байгаагаас болж нутгийн иргэд өвдөж, мал хээл хаях болсон гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлаар ямар тайлбар хийх вэ?

-“Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхан ирж уулзсан. Төрийн бус байгууллагын удирдлагууд бидэнтэй ирж уулзахдаа хэд хэдэн санал тавьсан. Тэд ойр орчмынхоо айл өрхийн ая тухтай амьдрах боломжийг алдагдуулж, хүн, мал өвчилж байна, тухайн үйлдвэрийн зориулалт нь хүн, мал болон байгаль орчныг сүйтгэж байгаа талаар мэдээлсэн. Яамны зүгээс энэ асуудлыг нэлээд судалсан. Холбогдох байгууллагууд нь тухайн компанид зөвшөөрлөө өгсөн байдаг юм билээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар газрыг олгож, Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс нь үйлдвэр барих, байгуулах тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Иймд яам холбогдох байгууллагуудыг оролцуулсан хамтарсан Ажлын хэсгийг байгуулж, ажиллуулахаар болсон. Манай яамны Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний газрын дарга Энхбат даргаар ахлуулж, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, МХЕГ, ЭМЯ-ны төлөөллийн өргөтгөсөн Ажлын хэсгийг байгуулаад байна. Энд иргэдийн ая тухтай амьдрах боломжийг алдагдуулж, байгаль орчныг бохирдуулаад байгаа бол асуудлыг газар дээр нь шийдвэрлэхийн тулд Ажлын хэсгийг ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй гаргаад байгаа юм. Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын дүгнэлтээр бол тухайн үйлдвэр нь байгаль орчин болон иргэдэд сөрөг нөлөө үзүүлээгүй гэсэн байгаа юм. Өнөөдөр манай яаманд тодорхой саналууд ирж байгаа. Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо гэж бий. Тус холбооны дарга нь Бямбасайхан гэж залуу бий. Хог хаягдлын үйлдвэрийг байгуулж хоёр дахь түүхий эдийг ашиглан акумляторыг үйлдвэрийн аргаар боловсруулж хар тугалга, хүхрийн хүчлийг ялган пластикийн системээр хэрэгцээт үйлдвэрүүдэд түүхий эд болгон нийлүүлэн борлуулж, экспортлох зорилгоор ажиллаж байгаа ганцхан үйлдвэр юм. Энэ байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад сонирхлын зөрчилтэй хүмүүс татан буулгах тухай ярьдаг болохыг бидэнд хэлж байгаа. Энэ байгууллага нь 2009 онд байгуулагдсан юм билээ. Одоогоор 20 мянган хүний ажлын байрыг бий болгон ажиллаж байгаа юм. Иймд энэ хүмүүсийн ярьж хэлж байгааг бид сонсох болно. Төрийн ажил явуулахад хоёр талтай юм их бий. Нэг тал нь болохгүй гэж яриад байгаа, харин нөгөө тал нь хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрлэлээ явуулаад байгаа юм. Тиймээс хэн нь үнэн яриад байгаа вэ гэдгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Ажлын хэсгийг ажиллуулж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсаны дараагаар хэвлэл мэдээллийнхэнд эргэж мэдээлэх болно. Тэнд нэг айлын 3 хүүхэд өвдсөн гэж байгаа. Эдгээр хүүхдүүдийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулна. Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллахаар Ажлын хэсэгт мөн оруулсан.    

-Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Богд ууланд автомашины зогсоол байгуулах шийдвэрийг гаргасан. Гэтэл тэр газар нь сургууль барих газартай давхцаж байгаа гэсэн мэдээлэл байх юм. Ямар учиртай юм бол?

-Богд уул руу долоо хоногтоо 10 мянган хүн алхаж байна гэсэн судалгаа гарсан байгаа. Улаанбаатарчууд их алхдаг болсон. Эдгээр хүмүүс Богд уулны эргэн тойронд нийтийн эзэмшлийн талбай байхгүй, автомашины зогсоол байхгүй тухай ярьж байна. Яам болон нийслэлийн удирдлагуудад ийм санал хүсэлт хэлж байгаа юм. Иймээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулж Богд ууланд үйл ажиллагаа явуулж байгаа 42 мянган га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн 3 га газрыг нийтийн эзэмшлээр ашиглах шийдвэрийг гаргасан. Энэ талбайд бид 500 автомашины зогсоол байгуулахаар болсон. Мөн тэнд боловсон 20 нойлыг барьж байгуулж, орчны тохижилтыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн удирдлагуудад энэ үүргийг өгсөн. Ирэх долоодугаар сард тохижилтын ажлыг хийж дуусгах болов уу. 3 га газрын хувьд цуцална. Тусгай хамгаалалттай газрыг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчлүүлж, эзэмшүүлдэггүй. Ашиглах хуулийн зохицуулалттай. Тиймээс нийтийн үйлсэд зориулан энэ газрыг цуцалж байгаа юм. “Энигма” компани Солонгосын хөрөнгө оруулалтаар сургууль байгуулах талаар ярьж байгаа. Энэ нь Тусгай хамгаалалттай газрын хуулийг зөрчиж байгаа учир ийнхүү нийтийн эзэмшлийн талбай болгон ашиглахаар шийдвэрлэсэн. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    bold [213.108.29.xxx]

    gazriin naimaachdaa shiitgej ug,Enhbor gedeg hyn n tsergiin angiin medliin gazriig aj ahuin negjyyded nuutsaar zarj borluulsan taviulangiin umnuh gazriig ih hemjeenii ashig honjoo olson,deerees n avilga heel hahuul avsan hyn shyy.uls turchidtei holbootoi ohid hyyhnii asuudaltai shalguulmaar bna.luvsanpyreviig matsan, shiilgiig mun matsan, sahal byamjaviin tagnuul,olon hynii amidarlaar togloson hyn dee.altanhuyag enhbold,enhamar nariin ynerch nohoin

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?