5 давхараас унасан хүү сэхээнд байна

Сэтгүүлчийн үг

Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах аравдугаар байрны тагтнаас гурван настай хүү унаж, гэмтсэн осол өчигдөр гарсан. Хүү ээжийгээ ариун цэврийн өрөөнд орсон хойгуур тагтан дээрээс унасан гэдэг.

Энэ талаар цагдаагийн байгууллагын ажилтнаас тодруулахад “ГССҮТ-д унаж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг тавдугаар сарын 17-ны 09:05 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу шалгахад, аравдугаар байрны дөрөвдүгээр давхрын 123 тоотын тагтны цонхоор тус тоотод суух Ч гэх гурван настай хүү хувцас хатаагч руу авирч байгаад унаж гэмтсэн байна” гэх мэдээлэл өглөө.

Хүү ГССҮТ-ийн Яаралтай тусламжаар хүргэгдэн ирж, одоо Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?