“Улаанбаатар марафон”-д БНСУ, Япон, Кени зэрэг улсын тамирчид оролцоно

Сэтгүүлчийн үг

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20 буюу ирэх бямба гаригт болно. Олон улсын гүйлтэд  Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг өнгөрсөн гуравдугаар сарын 20-оос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулж, 30 гаруй мянган хүн онлайнаар бүртгэсэн байна.

Түүнчлэн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн тамирчин өндөр зэрэглэлтэй 2, БНСУ-ын 1, Япон улсын 2 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?